images

БНСУ-ЫН ИМПОРТЛОГЧДЫН ХОЛБООНЫ ИМПОРТЫН БАРААНЫ ҮЗЭСГЭЛЭНГ СОНИРХОХЫГ УРЬЖ БАЙНА.

Мэдээлэл

2023-06-28

287

БНСУ-ын Импортлогчдын холбооноос импортын барааны үзэсгэлэнг СОЕХ олон улсын үзэсгэлэн, худалдааны төвд 6 дугаар сарын 29-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулах гэж байна.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ зэрэг 50 гаруй орны ДТГ болон 149 аж ахуй нэгж байгууллага үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан оролцох юм.

Та бүхнийг ЭСЯ-ны С35, Монголын аж ахуйн нэгж байгууллагын С33, С31, С11, С12, С14, С16 асарт зочлон үндэсний бараа бүтээгдэхүүнийг сонирхохыг урьж байна.

Хаяг: Хаяг: 서울 강남구 영동대로 513 코엑스

513, Yeongdong-daero, Gangnam-gu, Seoul

Цаг: 10:00-17:00