images

МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЗУРААЧ, УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХАМТАРСАН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ.

Үйл явдлын мэдээ

2023-04-07

350

БНСУ-ын Кёнги аймгийн Янпён хотноо Монгол, Солонгосын зураач, уран бүтээлчдийн хамтарсан дүрслэх урлагийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.Уг үзэсгэлэнд Монголын зураачдын эвлэлийн гишүүн найман зураач өөрсдийн уран бүтээлээрээ оролцов.

БНСУ-ын Кёнги аймгийн Янпён хот нь зураач, уран бүтээлчдээрээ алдартай бөгөөд энэ удаагийн дүрслэх урлагийн Хамтарсан үзэсгэлэнг Янпён хотноо ийнхүү анх удаа зохион байгуулсан нь онцлог болов.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ж.Оюунбаатар, Монгол Улсын Соёлын элч Х.Дамдинсүрэн, Монгол Улсын Ардын зураач Ц.Цэгмэд, Янпён хотын дарга Юн Сун Ок, Янпён хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Янпён хотын Дүрслэх урлагийн галерейн захирал Пак Гван Мин болон зураач, уран бүтээлчид оролцов. Энэхүү үзэсгэлэн нэг сарын хугацаанд үргэлжлэх юм.

Сүүлийн жилүүдэд амжилттай өргөжин хөгжиж буй Монгол Улс, БНСУ-ын соёлын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, манай олон уран бүтээлчид БНСУ-д уран бүтээлээ ийнхүү толилуулж байна.