СОЁЛЫН ЭЛЧИЙН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛАВ.
Энэ сарын 10-ны өдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, БНСУ-ын Солонгос судлалын үндэсний хүрээлэнгийн дэргэдэх Солонгос судлалын их сургуулийн докторант Б.Өлзийбуянг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Э.Сарантогос Соёлын тэргүүний ажилтан, докторант Б.Өлзийбуянд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын “Соёлын элчээр томилох тухай” 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/10 дугаар тушаалыг танилцуулж, Соёлын элчийн гэрчилгээг гардууллаа.
Мөн Монгол ардын урлаг, соёлын салбарын болон Солонгос судлалын чиглэлээрх мэдлэг туршлагад үндэслэн хоёр улсын соёлын харилцааг хөгжүүлэх, эх орноо гадаадад сурталчлах хөтөлбөрийн зорилтыг хангахад ур чадвараа дайчлан ЭСЯ-тай нягт хамтарч ажиллахыг хүслээ.