images

БНСУ ДАХЬ МОНГОЛ СУДЛАЛЫН НИЙГЭМЛЭГЭЭС ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Үйл явдлын мэдээ

2023-03-24

299

БНСУ дахь Монгол судлалын нийгэмлэгээс 2023 оны хаврын Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Ённам их сургуулийн хурлын их танхимд зохион байгуулав.

🌸 Энэхүү хуралд БНСУ дахь Монгол судлалын нийгэмлэг, Ённам их сургууль, Дангүг их сургуулийн Монгол судлалын төв, Дангүг их сургуулийн Умардын соёл судлалын төв болон залуу эрдэмтэн судлаачид оролцов. 

🌸 Эрдэм шинжилгээний хурлыг нээж Ённам их сургуулийн Ерөнхийлөгч Чой Вэ Чүл “БНСУ-ын хөгжлийн туршлагыг хөгжиж буй улс орнуудтай хуваалцах, Шинэ тосгон хөдөлгөөний туршлагыг Монгол Улсад хэрхэн ашиглах тухай” сэдвээр илтгэл тавив. 

🌸 Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос “Ази, Номхон далайн бүс нутаг дахь Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа”, Дангүг их сургуулийн хүндэт профессор И Сон Гюү “Алтай язгуурын хэлнүүдийг дахин ажиглах нь” сэдвээр үндсэн илтгэл тавив. 

🌸 Хурлын хүрээнд Элчин сайд Э.Сарантогос Ённам их сургуулийн Ерөнхийлөгч Чой Вэ Чүл-тэй уулзаж, БНСУ дахь Монгол судлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад нь талархал илэрхийлэв. 

🌸 Ённам их сургуулийн хөгжмийн сургуулийн захирал Пак Су Хён болон тус улсын монголч эрдэмтэд, судлаачид олон улсын Монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.

🌸 Ённам их сургуулийн Ерөнхийлөгч Чой Вэ Чүл дэлхийн олон улс оронтой боловсрол, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ойр дотно хамтран ажиллах боломжтойгоо уулзалтын үеэр илэрхийлэв.

🌸 Элчин сайд Э.Сарантогос Монгол, БНСУ-ын харилцааг цаашид монгол судлал, соёл, боловсролын чиглэлд түлхүү хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, ЭСЯ тус Их сургуультай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.