images

“INSIDER TALK” АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ.

Үйл явдлын мэдээ

2023-03-02

201

Энэ оны 3 дугаар сарын 01-ний өдөр Солонгост сургууль төгсөгчдийн холбоо SK-MAGIKO-оос зохион байгуулсан “Insider talk” ээлжит арга хэмжээ Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-нд болов.

✅ Энэ удаагийн уулзалтаар тус холбооны гишүүн, Ихуа эмэгтэйчүүдийн их сургуулийн пост-докторант судлаач, нефтийн инженер А.Анударь “Монгол Улсын А талбайн газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх хөгжүүлэлтийн төлөвлөгөө болон хяналт-үнэлгээний технологийн анализ” , “WOM AI” компанийн Роботын системийн инженер З.Батзориг “Робот хэрхэн ажилладаг вэ?” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав.

✅ Арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос оролцож, илтгэлийн сэдвийн талаар илтгэгч нартай санал солилцов. 

✅ ЭСЯ-ны зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны 2 дугаар сарын 13-ны өдөр суугаа улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар хилийн чанадад буй мэдлэг, чадвартай иргэдтэйгээ холбоо тогтоож, үр дүнтэй хамтарч ажиллахыг зорьж буй талаар тэмдэглэснийг дурдав. Цаашид Солонгост сургууль төгсөгчидтэйгээ бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлэх чиглэлд хүч чармайлт гаргахаар ярилцав.