images

Алдарт эх одон

Мэдээлэл

2023-01-05

351

“Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан БНСУ-д оршин суугаа эхчүүд дараах баримт бичгийг бүрдүүлж, 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн дотор Сөүл дэх ЭСЯ-ны Консулын хэлтэст авчирч өгнө үү. Үүнд:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл;

2. Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар;

3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар

(дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн);

4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);

5. Анкет; /Анкетыг коммет хэсгээс татаж авна уу/.

6. Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн I дүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх”-ийн II зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбарыг хавсаргах зэрэг болно.

ХАЯГ: 서울시 용산구 대사관로 34 41, 새마을금고 2, 주한몽골대사관영사부

Tel: 02-798-1950

ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС