БНСУ ДАХЬ МОНГОЛ, СОЛОНГОС ХЭЛ БИЧИГ, СОЁЛЫН ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭСЯ-НД ЗОЧЛОВ.
БНСУ дахь Монгол, Солонгос хэл бичиг, соёлын төвийн захирал Н.Өнөрцэцэг зарим ажилтныхаа хамт энэ оны 12 дугаар сарын 2-ны өдөр ЭСЯ-нд зочилж, үйл ажиллагаагаа танилцуулав.
Монгол, Солонгос хэл бичиг, соёлын төв нь БНСУ-д оршин сууж буй Монгол хүүхдүүдэд эх хэл, соёлоо зааж сургах, монгол соёл уламжлалыг танин мэдүүлэх, хилийн чанадад эх хэл соёлоо сурталчлах зорилгоор анх 2017 онд байгуулагдсан.
Элчин сайд Э.Сарантогос Монгол үндэстний түүх соёл, өв уламжлалаа БНСУ-д сурталчлан таниулж байгаа явдалд тус төвд талархал илэрхийлж, Монгол хүүхдүүдэд эх хэл, түүх соёл, ёс заншлыг зааж сургах хүрээнд “Weekend school”-ийн сургалтын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.