БНСУ ДАХЬ МОНГОЛ СОЁЛЫН ТӨВИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос БНСУ дахь Монгол соёлын төвийн Гүйцэтгэх захирал Д.Баясгалан тэргүүтэй төлөөллийг энэ оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч уулзав.
БНСУ дахь Монгол соёлын төв нь өөрийн улсын иргэддээ чиглэсэн урлаг, спорт, хэл соёлын арга хэмжээнүүдийг удаа дараа зохион байгуулж ирсэн бөгөөд ирэх онд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулахаар бэлдэж байгаа талаар ЭСЯ-нд танилцуулж, хамтарч ажиллах санал тавив.
Монгол, Солонгосыг холбосон гүүр болж, Монголын соёл урлагийг суугаа орондоо сурталчлан таниулж, өөрийн улсын иргэддээ чиглэсэн урлаг соёлын ажлыг БНСУ даяар өргөн зохион байгуулахаар төлөвлөж буй тус төвийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа Элчин сайд Э.Сарантогос илэрхийлэв.