images

ЭСЯ-НЫ БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ БНСУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТЭВ

Үйл явдлын мэдээ

2022-12-01

352

Монгол Улс, БНСУ-ын улс төрийн харилцаа 2021 онд шат ахиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн бөгөөд энэхүү харилцааны нэг хэсэг нь батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа билээ.

Энэ харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэмээн Элчин сайдын яамны цэргийн атташе, дэд хурандаа Энхжаргалын Түшигийг БНСУ-ын батлан хамгаалахын сайд Ли Жун Соб талархлын бичиг, медалиар 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шагнав. Шагналыг БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны Зүүн хойд Азийн бодлогын газрын ахлах зөвлөх Сон Ги Уг өнөөдөр гардуулав.

Монгол Улс, БНСУ анх 1996 онд цэргийн атташегийн түвшинд батлан хамгаалах салбарт албан ёсны харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ БНСУ-ын цэргийн их, дээд сургуулиудад Монгол Улсын Зэвсэгт хүчнээс нийт 20 гаруй офицер, ахлагч, сонсогчид суралцаж, жил бүр харилцан туршлага солилцох хамтарсан сургууль, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх найрамдлын төлөөлөгчдийг солилцож байна.