"МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ АГУУ ИХ ЗАМНАЛ БА ӨВ СОЁЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ.
БНСУ-ын Гадаад судлалын сургуулийн Монгол хэлний тэнхим, Евроази-Монгол судлалын төвөөс зохион байгуулсан “Монголын Эзэнт гүрний агуу их замнал ба өв соёл” эрдэм шинжилгээний хурал 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд болов.
Хурлын нээлтэд Элчин сайд Э.Сарантогос, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Улс, БНСУ-ын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат, Монгол Улсын Шадар сайд асан Д.Тэрбишдагва, БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Ким Хён Дун, БНСУ-ын ГХЯ-ны Зүүн хойд Азийн газрын захирал Чой Хи Дог нар баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.
Эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын гишүүн, Монгол Улс, БНСУ-ын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат үндсэн илтгэл тавив. Соёл, ардын зан заншил, түүх, археологи, хэл, ардын аман зохиол гэсэн 4 салбар хуралдаан болж 19 илтгэл тавьж, нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулав.