ЭРДМИЙН БАЯР БОЛОВ.
БНСУ-ын Гадаад судлалын сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрдмийн баяр 11 дүгээр сарын 11-ний өдөр болов.
Эрдмийн баярыг Элчин зөвлөх Ж.Оюунбаатар нээж үг хэлэн монгол хэл, монгол судлалаар суралцаж байгаа оюутнууддаа амжилт хүсэн, Монгол хэлний тэнхимийн эрхлэгч Ким Ги Сон болон монгол, солонгос багш нартаа талархал дэвшүүлэв.
2022 онд сурлагын амжилт гаргасан бакалаврын түвшний тэргүүний оюутан Ан Ван Хён, тэргүүний судлаач магистрант Ким Хөи Гён нарт ЭСЯ-ны талархал гардуулав.
Эрдмийн баярт Монгол Улсын шадар сайд асан Д.Тэрбишдагва тусгай лекц уншив. Мөн оюутнууд урлагийн тоглолт үзүүлэн оюутнуудын дунд монгол дуу дуулах, уран уншлага, монгол хэлээр илтгэх тавих тэмцээн болов. Тэмцээнд Чэ Жи Вон, Пак Ху Ён, Сун И Жин нар тэргүүн байр эзэлж, Монголд аялах онгоцны тийзээр шагнуулав.
Гадаад хэлний сургуулийн Монгол хэлний тэнхимийн оюутнууддаа улам их амжилт хүсье.