“OPEN INVEST 2022 IN KOREA” АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ.
Энэ сарын 12-ны өдөр Сөүл хотноо “Open invest 2022 in Korea” арга хэмжээ болов. Арга хэмжээг Сэндли ББСБ, “Rhinos Investment”, Анд глобал зэрэг хөрөнгийн зах зээл, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай хувийн хэвшлийн компаниуд Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран зохион байгуулж, БНСУ-д ажиллаж амьдарч буй ард иргэддээ Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, хөгжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч танилцуулав.
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, цаашид энэхүү зах зээлд хэрхэн оролцож болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. (http://www.frc.mn/, https://mse.mn/mn, https://www.schcd.mn/ зэрэг сайтуудаас сүүлийн үеийн мэдээлэл авах боломжтой)
Сэндли ББСБ ХК-ийн ТУЗ-ын дарга Б.Наранбат, Анд Глобал компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Итгэл нар үйл ажиллагаагаа хэрхэн Азийн бүс нутагт, түүний дотор БНСУ-д хүрч өргөжүүлэхээр ажиллаж байгаа талаараа сонирхолтой илтгэлүүд тавив.
Хувь хүний хөрөнгө оруулалтын боломжийн талаар Райнос Инвестментийн дэд захирал Н.Цэвэгмид илтгэл тавив.
Тус ЭСЯ энэхүү арга хэмжээнд дэмжигч байгууллагаар оролцож, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос нээлтийн ажиллагаанд оролцов. Тэрээр “энэхүү арга хэмжээ Сөүл хотноо анх зохиогдож байгааг талархан сайшааж байна” гээд цаашид энэ салбарын талаар иргэддээ мэдээлэл өгөх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран өргөн хүрээнд зохион байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.
“Open invest 2022 in Korea” арга хэмжээг зохион байгуулагчдад талархал илэрхийлж, цаашид БНСУ-д ажиллаж буй ард иргэддээ Монголын хөрөнгийн зах зээлийн талаар болон хөрөнгө оруулалтын боломж нөхцөл, санхүүгийн үйлчилгээ авахад шаардлагатай мэдээллүүдийг идэвхтэй түгээж ажиллахыг хүсье.