https://consul.notary.mn СИСТЕМЭЭР ИТГЭМЖЛЭЛ ҮЙЛДЭХ

2023-05-04


Энэхүү систем нь иргэн ТА өөрийн байгаа газраас нэвтрэн цахим хэлбэрээр итгэмжлэл хийх боломжтой систем юм. 
 
Холбоос: https://consul.notary.mn
 
Та "шинээр бүртгэл үүсгэх" хэсэгт дарж өөрийн мэдээллийг үнэн зөв бичиж системд бүртгэл үүсгэнэ үү. 
 
Бүртгэл амжилттай үүсээд Таны и-мэйл хаягт нь нууц үг ирээгүй бол ЭСЯ-ны Консулын хэлтсийн 010-9595-3464 утсанд хандан нууц үгээ авна уу.
 
Иргэн Та дараах төрлийн итгэмжлэл хийх бол ЗААВАЛ ӨӨРИЙН БИЕЭР Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирэх шаардлагатайг анхаарна уу. Үүнд:
 
  • БАНКНЫ ДАНСТАЙ ХОЛБООТОЙ БҮХ ТӨРЛИЙН ИТГЭМЖЛЭЛ
  • ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ ГАЗРЫН ИТГЭМЖЛЭЛ
  • ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ИТГЭМЖЛЭЛ
  • ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ
  • ГАРЫН ҮСЭГ ГЭРЧЛЭХ
Системд итгэмжлэл бичсэн даруйд монголд итгэмжлэлийг хүлээн авах боломжгүй бөгөөд шуудангаар итгэмжлэл, хавсаргах баримтыг ирүүлэх шаардлагатайг анхаарна уу.
 
Таны системээр хийж хянуулахаар илгээсэн итгэмжлэлийг Консулын хэлтэст зөвшөөрсөн тохиолдолд и-мэйл хаягт нь очсон зөвлөмжийн дагуу дараах баримт бичгийг бүрдүүлэн шуудангаар ирүүлнэ. Үүнд: 
 
  1. Та итгэмжлэлээ хэвлэж өөрийн нэрийн ард байгаа 2 зураасанд гарын үсгээ зурна
  2. ЭСЯ-ны MG 새마을금고 9002-1906-6962-9 тоот дансанд 14500 вон шилжүүлсэн баримт 
  3. Таны гадаад паспорт/ иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэлтэй холбоотой бусад баримт бичгийн хуулбар
  4. Консулын хэлтэст хандан бичсэн гар өргөдөл /ЭСЯ-ны Консулын хэлтэст би цахим нотариатын системд өөрийн эрхээрээ нэвтрэн орж итгэмжлэл хийсэн нь үнэн тул баталгаажуулж өгнө үү. гарын үсэг, огноо/
  5. Дээрх баримтуудыг хавсарган ЭСЯ-ны Консулын хэлтсийн 04410, 서울시 용산구 대사관로 34길 41, 새마을금고 2층, 주한몽골대사관영사부 /бичих утас-01095953464/ хаягт шуудангаар ирүүлнэ.
  6. Итгэмлэлийн зүүн доод буланд байгаа бар кодны хажуу дахь тоо үсэг бүхий тэмдэглэгээний зургийг төлөөлөгчид илгээнэ.
 
Таны ирүүлсэн баримтыг Консулын хэлтэс хүлээн авч гэрчлэн системд оруулна.
 
БНСУ-ын шуудангийн албанаас Таны шуудан Консулын хэлтэст хүргэгдсэн тухай мессэж гар утсанд нь ирсэн өдөр Монгол Улсад байгаа аль ч нотариатаас итгэмжлэлээ хүлээн авч болно.