КОНСУЛЫН ХЭЛТЭСТ ИРЖ ИТГЭМЖЛЭЛ ҮЙЛДЭХ

2023-05-04


Тус Консулын хэлтэс нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн цахим нотариатын системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэснээр мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглан иргэд гараар бичдэг байсан механик ажиллагааг халж консулын ажилтан итгэмжлэлийг цахим хэлбэрээр боловсруулж, баталгаажуулан илгээж газарзүйн байршлаас үл хамааран /Монгол Улсад болон нийт Монгол Улсаас хилийн чанадад суугаа ДТГ-уудад/ нотариатын ажилтнаас хүлээн авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. 
 
Итгэмжлэлээ хаанаас авах вэ?  Иргэн аль ч нотариатчид хандан өөрийн итгэмжлэлийг харах хуулбарлан авах боломжтой. Итгэмжлэл авахаар ГХЯ-ны Консулын газарт очих шаардлагагүй болно. 
 
Итгэмжлэлээ хэзээ авах уу?  Итгэмжлэл үйлдсэнээс 1 хоногийн дараа. Жишээ нь: 05.01-нд үйлдсэн итгэмжлэлийг 05.02-ны өглөө Монголд хүлээн авах боломжтой болно. 
                                               
Итгэмжлэлээ авахад юу шаардлагатай вэ? Та өөрийн итгэмжлэлийн зүүн доод буланд байгаа кодын зургийг авч төлөөлөгчдөө илгээсэн байх ёстой.
  
Итгэмжлэл бичихээр ирэхдээ юуг бэлдсэн мэдсэн байх ёстой вэ?
 
а/гадаад паспорт, иргэний үнэмлэхний аль нэгийг эхээр нь авч ирнэ.
б/хүүхэд хилээр авч ирэх, авч гарах итгэмжлэл бичих тохиолдолд авчрах хүний болон хүүхдийн гадаад паспортын хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
в/хүүхэдтэй холбоотой итгэмжлэл бичих тохиолдолд хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
г/үл хөдлөх, газар, тээврийн хэрэгсэлтэй холбоотой итгэмжлэл бичих тохиолдолд гэрчилгээний хуулбар
д/банктай холбоотой итгэмжлэл бичих тохиолдолд банкны нэр, дансны дугаараа мэдэж байх
 
Итгэмжлэлийн цахим систем нь доорх төрлөөр ангилж үйлдэх тул ямар төрлийн итгэмжлэл үйлдэхээ монголд байгаа гэр бүлтэйгээ урьдчилан сайтар зөвлөлдөж бэлдсэн байна уу. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хуульч, өмгөөлөгч, нотариатын болон банкны ажилтнаас зөвлөгөө авна уу.
 
 
Та өөрийн болон төлөөлөгчийн доорх мэдээллийг мэдэж байх ёстой. 
 
Өмчлөх эрхтэй орон сууц, хувийн сууц, газартай холбоотой итгэмжлэл бичих тохиолдолд:
 
 
Тээврийн хэрэгслийн итгэмжлэл бичих тохиолдолд:
 
Эзэмших эрхтэй газартай холбоотой итгэмжлэл бичих тохиолдолд: