НАС БАРСНЫ БҮРТГЭЛ
2026-04-03
ЭСЯ-ны Консулын хэлтэс Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу дараахь баримт бичгийг үндэслэн нас барсныг бүртгэнэ.
Үүнд:
-Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, эсвэл иргэнийг нас барсныг зарласан шүүхийн шийдвэр, нас барсан шалтгааны талаар гаргасан шүүх эмнэлгийн дүгнэлт байж болно.
-Нас барсан иргэний иргэний үнэмлэх эсхүл гадаад паспорт
Анхаарах зүйл:
-Нас барсны бүртгэлийг зөвхөн хуульд заасан эрх бүхий иргэн /эхнэр, нөхөр, аав, ээж, 18 насанд хүрсэн хүүхэд г.м/ эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч хийлгэнэ.