ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛ

2022-11-12


            Гэрлэхийг хүсэгчид дараах бичиг баримтыг бүрдүүлж, Консулын хэлтэст 2 гэрчийн хамт биеэр ирж бүртгүүлнэ.

1. Монгол улсын иргэд гэрлэлтийн бүртгэлд хамрагдах:

  • Мэдүүлэг, өргөдөл бөглөх /хавсралтаас маягт татаж бөглөх/
  • Тус тусдаа гаргасан гар өргөдөл
  • Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт, бичиг баримт
  • Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн шинэжилгээ / өнгөний болон дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, сэтгэцийн өвчний шинж тэмдэг/
  • Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /энэхүү лавлагааг И монголиа болон УБЕГ-ын системээс авах боломжтой/
  • Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон

 2. Монгол улсын иргэн, гадаадын иргэнтэй гэрлэлт бүртгүүлэх:

  • Мэдүүлэг, өргөдөл бөглөх /хавсралтаас маягт татаж бөглөх/
  • Монгол улсын иргэний гар өргөдөл
  • Монгол улсын иргэний иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт
  • Монгол улсын иргэний эрүүл мэндийн шинжилгээ /ДОХ, сүрьеэ, сэтгэц/
  • Монгол улсийн иргэний гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /энэхүү лавлагааг И- монголиа болон УБЕГ-ын системээс авах боломжтой/
  • Гадаад улсын иргэний үндэсний хэл дээрхи гар өргөдөл

외국인의 모국어로 작성된 자필 신청서

  • Гадаад улсын иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт, бичиг баримт

외국인의 신분증, 여권

  • Гадаад улсын иргэний эрүүл мэндийн шинжилгээ / ДОХ, сүрьеэ, сэтгэц/

외국인의 에이즈, 결핵, 정신병 등 3가지 신체검사

  • Гадаад улсын иргэний оршин суугаа газрын ам бүлийн тодорхойлолт

가족관계증명서

  • Гадаад улсын иргэн өөрийн улсын бүртгэлийн байгууллагаас авсан гэрлэлтийн бүртгэлийн талаарх лавлагаа

혼인관계증명서

  • Гадаад улсын иргэний гэмт хэрэг зөрчилд холбогдолгүй талаарх харьяалах улсын холбогдох байгууллагын /цагдаагийн/ тодорхойлолт

범죄사실확인서

  • Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон

수수료 10

  • Монгол улсын 18 нас хүрсэн 2 гэрчийг байлцуулах

몽골 국민이며 18세 이상인 증인 2

Анхааруулах зүйл:

  • Гадаад улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэхэд тухайн гадаад улсын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаардана.
  • Гадаад хэл дээрхи бүх бичиг баримтыг монгол хэл рүү орчуулж, нотариатаар гэрчлүүлнэ.
  • Гадаад улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэхэд Монгол улсын УБЕГ-аас гадаад иргэний бүртгэлийн дугаар авар тул 2 цагийн өмнө материалыг урдчилан бүрдүүлнэ.

Хавсралт