ГАДААД ПАСПОРТ

2025-01-14


ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ

 

          Үндэсний энгийн гадаад паспорт нь гадаад улсад Монгол улсын иргэнийг гэрчлэх баримт бичиг болно. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа 10 жил байна. 16-аас доош насны насны хүүхдэд энгийн гадаад паспортыг 5 жилээр олгоно. Монгол улсын иргэн энгийн гадаад паспорт авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ.

  • Иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт
  • 16-аас доош настай бол төрсний гэрчилгээ, түүний хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт
  • Тэмдэгтийн хураамж 50 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон

 

Анхаарах зүйл:

  • Үндэсний энгийн гадад паспортын захиалгыг хүлээн авснаас хойш Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс 30 өдрийн дотор иргэнд олгоно.
  • Цээж зургийг стандартын дагуу авахуулж https://photo.burtgel.gov.mn/ сайтад байршуулах ба ЭСЯ-ны Консулын хэлтэст гадаад паспортын цээж зураг авахуулах боломжтой.
  • Үндэсний энгийн гадаад паспортыг мөн итгэмжлэл үйлдэн захиалах боломжтой.