13 дахь сарын цалин, нутаг буцах зардал авах тухай

2024-01-17


Хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон, тухайн үйлдвэртээ 12 сараас дээш хугацаанд ажиллаад нутаг буцаж буй хөдөлмөрийн гэрээт ажилчин нутаг буцах зардал болон 13 дахь сарын цалингаа “Самсунг даатгал”-аас авах эрхтэй.
 
Бүрдүүлэх баримт бичиг:
  • Гадаад иргэний үнэмлэх
  • Гадаад паспорт
    Онгоцны билетээ баталгаажуулж, хэвлэх
  • Самсунг даатгалын 4 хуудас маягтыг бөглөх
  • Нутаг буцах хасалтын бичиг /өөрт ойр байрлах Хөдөлмөрийн биржээс авах/
    Нутаг буцах зардлын 500.0 воныг шилжүүлж авах өөрийн нэр дээрх дансны дэвтэр
Нутаг буцах зардлаа дансаар авахдаа:
  • Дээрх баримт бичгийг бүрдүүлэн Самсунг даатгалын 0505-161-1421 факсаар илгээнэ.
  • Хүсэлт илгээснээс хойш ажлын 3-5 хоногт шийдвэрлэгдэнэ.
Бэлнээр онгоцны буудлаас авахдаа:  
  • Хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр нэвтрэхийн өмнө нисэх буудалд байрлах сонгосон банкны салбарт очиж нислэгийн тийз, баримт бичгээ үзүүлэн “бэлэн мөнгө авах хуудас” авна.
  • Хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр нэвтэрсний дараа тухайн банкны салбарт очиж, даатгалын мөнгөө доллароор бэлнээр авна.
Инчон (Incheon) олон улсын нисэх онгоцны буудал Терминал-1 ээс авах бол:
  • Үри (Woori) банк дотогш нэвтрэхээс өмнө F, K хэсэгт, хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр гарсны дараах салбар нь Gate 25.
    Цагийн хуваарь: Өдөр бүр 0
    6:00-22:00
  • Хана (КЕВ) банк дотогш нэвтрэхээс өмнө D, L хэсэгт байрладаг
Цагийн хуваарь: Өдөр бүр 06:00-20:00
Хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр гарсны дараах салбар нь Gate 29.
Цагийн хуваарь: Даваа-Пүрэв гарагт 07:00-21:00, Баасан 06:00-22:00, Амралтын өдрүүдэд 08:00-20:00
  • Шинхан (Shinhan) банк дотогш нэвтрэхээс өмнө H хэсэгт байрладаг.
Цагийн хуваарь: Өдөр бүр 06:00-19:00
Хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр гарсны дараах салбар нь Gate 11.
Цагийн хуваарь: Өдөр бүр 08:00-20:00
 
Инчон (Incheon) олон улсын нисэх онгоцны буудал Терминал-2 оос авах бол:
  • Үри (Woori) банк дотогш нэвтрэхээс өмнө A, B хэсэгт, хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр гарсны дараах салбар нь Gate 252.
    Цагийн хуваарь: Өдөр бүр 06:00-22:00
  • Хана (КЕВ) банк дотогш нэвтрэхээс өмнө H хэсэгт байрладаг
Цагийн хуваарь: Өдөр бүр 06:00-20:00
Хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр гарсны дараах салбар нь Gate 249.
Цагийн хуваарь: Даваа-Пүрэв гарагт 07:00-21:00, Баасан 06:00-22:00, Амралтын өдрүүдэд 08:00-20:00
 
Кимхэ (Gimpo) онгоцны буудлаас авах бол:
  • Шинхан (Shinhan) банк 1 давхрын 1 дүгээр хаалганы дэргэд
Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 06:00-17:00
 
Монгол Улсад очсоны дараа авах бол:
 
Нисэх үедээ авч амжаагүй 13 дахь сарын цалинг Монгол очсоны дараа монгол дахь банкны дансаараа нэхэмжлэн авч болно. Энэ тохиолдолд тухайн нэхэмжлэх данс нь хамтран эзэмшигчгүй байх шаардлагыг тавьдаг. Өргөдлөө гаргаснаас хойш 14 хоногт шийдэгддэг.
 
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
Утас: 02-2266-8228, 02-2266-9229