БУЦАХ ҮНЭМЛЭХ

2022-11-12


Монгол улсад буцах үнэмлэх авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж
өөрийн биеэр ирж, буцах үнэмлэх мэдүүлнэ.

- Мэдүүлэг, өргөдөл бөглөх Маягт татах
- 3 х 4 -ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг
- Иргэний үнэмлэх, эсхүл И монголиа иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний
гэрчилгээ
- Онгоцны тийзийн хуулбар
- Тэмдэгтийн хураамж 15 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
Анхаарах зүйл:
- ЭСЯ-ны Консулын хэлтэс БНСУ-д урт болон богино хугацаагаар зорчих үедээ
гадаад паспорт үрэгдүүлсэн, гэмтээсэн, БНСУ-д төрсөн хүүхэд эх орондоо
буцах тохиолдлуудад гадаад паспорт авах боломжгүй нөхцлийг үндэслэн
олгоно.
- ЭСЯ-ны Консулын хэлтэс “Буцах түр үнэмлэх олгох тухай журам”-д заасны
дагуу иргэний БНСУ-д хэзээ, хэрхэн нэвтэрсэн тухай мэдээллийг холбогдох
байгууллагуудаас гаргуулах, хурууны хээг ашиглан иргэний бүртгэл
мэдээлэлтэй тулгах, шаардлагатай тохиолдолд Монгол Улсын холбогдох
байгууллагаас хил нэвтэрсэн тухай лавлагаа, үндэсний гадаад паспорт
үрэгдүүлсэн тухай БНСУ-ын цагдаагийн газрын тодорхойлолт зэргийг
үндэслэн буцах түр үнэмлэх олгоно.