ТӨРСНИЙ БҮРТГЭЛ
2026-04-03
Эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор дараах бичиг баримтыг бүрдүүлж, төрсний бүртгэлд бүртгүүлнэ.
1.Гэрлэсэн эцэг, эхүүд хүүхдээ төрсний бүртгэлд хамруулахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
-Мэдүүлэг, өргөдөл бөглөх /хавсралт маягтыг бөглөх/
-Эцэг, эхийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт эх хувиар
-Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа /монгол хэл рүү орчуулж нотариатаар гэрчлүүлнэ/
-Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ
-Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
2.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
-Мэдүүлэг, өргөдөл бөглөх /хавсралт маягтыг бөглөх/
-Эцэг, эхийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт эх хувиар
-Хүүхэд төрсөн тухай эмнэлэгийн байгууллагын магадлагаа /Магадлагаанд эцэг эхийн нэр бүртгэгдсэн, монгол хэл рүү орчуулж нотариатаар гэрчлүүлнэ/
-Эцэг, эх тус тусдаа бичсэн гар өргөдөл
-Эцэг, эхийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт эх хувиар
-Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
3.Эх хүүхдээ өөрийн овог, нэрээр бүртгүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
-Мэдүүлэг, өргөдөл бөглөх /хавсралт маягтыг бөглөх/
-Эхийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт эх хувиар
-Хүүхэд төрсөн тухай эмнэлэгийн байгууллагын магадлагаа /Магадлагаанд зөвхөн эхийн нэр бүртгэгдсэн,монгол хэл рүү орчуулж нотариатаар гэрчлүүлнэ /
-Эхийн бичсэн гар өргөдөл
-Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
Анхаарах зүйлс:
-Хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд төрсний бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харъяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт, төрөлт бүртгэлгүй лавлагаа хавсаргана.
-Эцэг, эхийн хэн нэг нь Монгол улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харъяалалгүй хүн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг эцэг, эхийн тохиролцсоноор гадаадын иргэн, харъяалалгүй эцэг /эх/-ийн овгоор төрсний бүртгэл хөтөлж болно.
-Эцэг, эхийн хэн нэг нь Монгол улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харъяалалгүй хүн бол Монгол улсын УБЕГ-аас бүртгэлийн дугаар авах тул 2 цагийн өмнө материалыг урьдчилан бүрдүүлнэ.
-Эцэг, эхийн хэн нэгний өмнөх гэрлэлт дуусгавар болоогүй тохиолдолд эхээр хүүхдээ овоглох бол гэрлэлт дуусгавар болоогүй нөхрийн гар өргөдөл хавсаргана.