ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛ
2026-04-03
Гэрлэхийг хүсэгчид дараах бичиг баримтыг бүрдүүлж, Консулын хэлтэст 2 гэрчийн хамт биечлэн ирж бүртгүүлнэ.
1. Монгол улсын иргэд гэрлэлтийн бүртгэл хийлгэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
-Мэдүүлэг, өргөдөл бөглөх /хавсралт маягтыг бөглөх/
-Тус тусдаа гаргасан гар өргөдөл
-Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт, бичиг баримт
-Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн шинэжилгээ / ДОХ, сүрьеэ, сэтгэц/
-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /энэхүү лавлагааг И монголиа болон УБЕГ-ын системээс авах боломжтой/
-Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
2.Монгол улсын иргэн, гадаад иргэнтэй гэрлэлтийн бүртгэл хийлгэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
-Мэдүүлэг, өргөдөл бөглөх /хавсралт маягтыг бөглөх/
-Монгол улсын иргэний гар өргөдөл
-Монгол улсын иргэний иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт
-Монгол улсын иргэний эрүүл мэндийн шинжилгээ /ДОХ, сүрьеэ, сэтгэц/
-Монгол улсийн иргэний гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /энэхүү лавлагааг И- монголиа болон УБЕГ-ын системээс авах боломжтой/
-Гадаад улсын иргэний үндэсний хэл дээрхи гар өргөдөл
외국인의 모국어로 작성된 자필 신청서
-Гадаад улсын иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт, бичиг баримт
외국인의 신분증, 여권
-Гадаад улсын иргэний эрүүл мэндийн шинжилгээ / ДОХ, сүрьеэ, сэтгэц/
외국인의 에이즈, 결핵, 정신병 등 3가지 신체검사
-Гадаад улсын иргэний оршин суугаа газрын ам бүлийн тодорхойлолт
가족관계증명서
-Гадаад улсын иргэн өөрийн улсын бүртгэлийн байгууллагаас авсан гэрлэлтийн бүртгэлийн талаарх лавлагаа
혼인관계증명서
-Гадаад улсын иргэний гэмт хэрэг зөрчилд холбогдолгүй талаарх харьяалах улсын холбогдох байгууллагын /цагдаагийн/ тодорхойлолт
범죄사실확인서
-Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
수수료 10달러
-Монгол улсын 18 нас хүрсэн 2 гэрчийг байлцуулах
몽골 국민이며 18세 이상인 증인 2
Анхааруулах зүйл:
-Гадаад улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэхэд тухайн гадаад улсын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаардана.
-Гадаад хэл дээрхи бүх бичиг баримтыг монгол хэл рүү орчуулж, нотариатаар гэрчлүүлнэ.
-Гадаад улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэхэд Монгол улсын УБЕГ-аас гадаад иргэний бүртгэлийн дугаар авар тул 2 цагийн өмнө материалыг урдчилан бүрдүүлнэ.