АПОСТИЛЬ ГЭРЧИЛГЭЭ
2022-11-13
АПОСТИЛЬ ГЭРЧИЛГЭЭ
Монгол Улсын баримт бичгийг гадаадын улс орнуудад хэрэглэх
тохиолдолд Апостиль гэрчилгээгээр баталгаажуулах шаардлагатай. Ингэснээр өөр
ямар нэгэн баталгаажуулалт шаардахгүйгээр таны бичиг баримтыг Апостиль
конвенцийн гишүүн 125 улсад хүлээн зөвшөөрнө.
ЭСЯ-ны Консулын хэлтсээр дамжуулан Апостиль гэрчилгээ авахад
бүрдүүлэх материал:
- Апостиль гэрчилгээ авахаар бүрдүүлж буй баримт бичгийн эх хувь
- Баримт бичгийн баталгаат орчуулга
- Баримт бичгийн эх хувийн хуулбар болон баталгаат орчуулгыг ЭСЯ-ны
Консулын хэлтэст нотариатчаар гэрчлүүлнэ
- Орчуулга гэрчлэх болон ГХЯ-ны Консулын газарт илгээх төлбөр төлсөн
баримт
Анхаарах зүйл:
- Дээд боловсролын диплом, мэргэжлийн боловсролын үнэмлэх болон бүрэн
дунд боловсролын гэрчилгээний тодорхойлолтыг E-Mongolia порталаас
болон харъяа аймаг, дүүргийн боловсролын газар, төгссөн сургуулиас авсан
байх,
- Апостиль гэрчилгээ авах бичиг баримт эх хувиар байх.
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аас англи хэлээр гардаг
дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод 2025 оны 9 дүгээр сарын 4-нөөс
эхлэн “Е-Mongolia” системээр дамжуулан цахим апостиль гэрчилгээг олгож
эхэлнэ. Үүнд:
1. Төрсний бүртгэлийн лавлагаа;
2. Иргэний үнэмлэхийн лавлагаа;
3. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа;
4. Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа;
5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;
6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
7. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;
8. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
9. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
10. Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас;
11. Жолоочийн лавлагаа, мэдээлэл;
12. Дархлаажуулалтын мэдээлэл.