images

ХӨДӨЛМӨРИЙН АТТАШЕ НАРЫН “HOTLINE FOR RAPID ASSISTANCE TO EPS WORKERS” УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ.

Үйл явдлын мэдээ

2024-04-30

262

04 дүгээр сарын 24-ний өдөр БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөгжлийн сангаас зохион байгуулсан “Хөдөлмөрийн гэрээт ажилтан” илгээгч Монгол, Вьетнам, Бангладеш, Лаос, Мьянмар, Тайланд зэрэг 6 орны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон Хөдөлмөрийн атташе нарын оролцсон “Hotline for Rapid Assistance to EPS Workers” уулзалт, арга хэмжээ болж өндөрлөв.
 
 
 
Арга хэмжээнд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн сангийн захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Тэ Хван нь “Хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн сан”, ЭСЯ хоорондын “Мэдээлэл солилцох гурвалсан холбоосыг шинээр нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа талаар танилцуулга хийж, “Хөдөлмөрийн гэрээт ажилтан” илгээгч 6 орны төлөөлөлтэй санал солилцсон ба арга хэмжээнд ЭСЯ-ны Зөвлөх Б.Тэнүүн, Хөдөлмөрийн атташе Б.Батжаргал нар оролцож өөрсдийн байр сууриа илэрхийлэв.