images

ТҮР ХАМААРАГЧ Ж.ОЮУНБААТАР БНСУ-ЫН LG H&H КОМПАНИЙ НОГООН ЭМНЭЛЭГИЙН АЖИЛ МЭРГЭЖИЛ, ОРЧИН НӨХЦӨЛ ХАРИУЦСАН АНАГААХЫН ДОКТОР И МЁН ЖҮН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

Үйл явдлын мэдээ

2024-02-02

433

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Ж.Оюунбаатар БНСУ-ын LG H&H компанийг төлөөлөн ирсэн Ногоон эмнэлэгийн ажил мэргэжил, орчин нөхцөл хариуцсан анагаахын доктор И Мён Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, ЭСЯ-ны талархлыг гардууллаа.
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд монгол хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах сайн дурын ажлыг дэмжиж, Монгол Улсад хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж ирсэн LG H&H компанийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.
 
Мөн БНСУ-ын Корё их сургуулийн Анам эмнэлэгт 2015 оноос өнөөг хүртэл ажиллах хугацаандаа монгол иргэдэд эрүүл мэндийн чанартай сайн үйлчилгээ авахад дэмжлэг үзүүлж ирсэн тус эмнэлэгийн ажилтан Д.Гантуяад ЭСЯ-ны зүгээс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр талархлын бичиг гардуулан өгсөн болно.
 
 
Анам эмнэлэг нь 2023 онд давхардсан тоогоор 40 мянга гаруй монгол иргэнийг хүлээн авч, оношилгоо, эмчилгээ, мэс засал зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлсэн байна.