images

“СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ 2024”

Үйл явдлын мэдээ

2023-11-27

596

БНСУ-ын 2024 оны хичээлийн шинэ жилд их сургуульд элсэхээр Монгол Улсын 5183 иргэн солонгос хэлний бэлтгэлд, 8079 иргэн их сургуулиудад тус тус суралцаж байна.
 
Эдгээр иргэдэд сургалтын тэтгэлэгт хэрхэн хамрагдах тухай мэдээлэл өгөх, туршлага хуваалцах зорилгоор Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам Монгол Улсын анхдугаар үндсэн хууль батлагдан, бүгд найрамдах улс тунхагласны 99 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан “Сургалтын тэтгэлэг 2024” үйл ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сөүлд хотод зохион байгуулав.
 
 
Корей их сургуулийн төгсөгч, доктор Ц.Бодохсүрэн, Солонгосын дэвшилтэт шинжлэх ухаан, технологийн хүрээлэн (KIAST)-ийн докторант А.Ангар, Сөүлийн их сургуулийн докторант И.Саруул, Ёнсэй их сургуулийн докторант Э.Мухлай, Суншил их сургуулийн докторант Х.Халиун, Сүкмён эмэгтэйчүүдийн их сургуулийн магистрант Г.Намуунгэрэл, Солонгосын дэвшилтэт шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн төгсөгч З.Батзориг нар сургалтын тэтгэлэгээр суралцсан болон хэрхэн солонгос залуустай өрсөлдөн хүсэн ажлын байрандаа тэнцсэн талаарх өөрийн туршлага, мэдлэгийг оюутан залууст хуваалцан, сонирхсон асуултад хариулан, зөвлөгөө өгөв.
 
 
 
 
Мөн арга хэмжээний үеэр солонгос хэлний “Topic center”, “Dream on Korea” сургалтын төв, “Монголын оюун ухааны академи” болон “Эйрмаркет” компанийн Сөүл хот дахь салбараас үйл ажиллагаагаа танилцуулав.
 
 
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.