images

“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДАР”-ЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГИЙН БАГЦ ШИНЖИЛГЭЭ

Мэдээлэл

2023-12-28

392

БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах “Лантэ” эмнэлэг нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмч, баг хамт олонтой үйл ажиллагаа явуулдаг билээ.
 
Тус эмэгтэйчүүдийн эмнэлэг нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд БНСУ-д оршин суугаа (Сөүл хотоос зайтай, алслагдмал бүс орон нутагт ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүд хамрагдах боломжтой), ялангуяа эрүүл мэндийн даатгалгүй 25-аас дээш насны 50 эмэгтэйд “Умайн хүзүүний хавдар”-ын эрт илрүүлэгийн багц шинжилгээг үнэ төлбөргүй зохион байгуулахаар болоод байна. Иймд тус шинжилгээнд хамрагдах хүсэлтэй эмэгтэйчүүд үзлэг, шинжилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Лантэ” эмнэлгийн 010-8019-8887 (Монгол хэл дээр) дугаараас лавлаж, бүртгэлээ хийлгэнэ үү.