images

БХЯ, ҮБХИС-ИЙН ХАРЬЯА НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ “ТЭМҮҮЖИН-ӨРЛӨГ” СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД БНСУ-Д ЗОЧЛОВ.

Үйл явдлын мэдээ

2023-10-31

369

БХЯ, ҮБХИС-ийн харьяа Нийслэлийн тэргүүний “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн тэргүүний багш, сурагчид 10 дугаар сарын 21-нээс 28-ны өдрүүдэд БНСУ-ын Өмнөд Чүнчон аймаг, Чонан хотын "Тэжусан" өсвөр үе, залуучуудын соёлын төвийн урилгаар БНСУ-ын Өмнөд Чүнчон аймаг болон Чонан хотод зочлов.
 
“Тэмүүжин-Өрлөг” сургуулийн багш, сурагчдыг БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалах яамны байранд дэд сайд Ким Сөн Ху хүлээн авч уулзаж, ирээдүйн Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын мэргэжилтэн болохоор суралцаж буйд нь сурлагын өндөр амжилт хүсэв.
 
“Тэмүүжин-Өрлөг” сургуулийн багш, сурагчид 7 хоногийн хугацаанд Нэгдсэн хүчний цэргийн хөгжмийн концерт үзэж, Чонан хотын өсвөр үе, залуучуудтай уулзан, Сёчөн үндэсний экологийн цэцэрлэгт хүрээлэн, Тэжо ууланд аялал хийн БНСУ-ын соёл, байгальтай танилцав.
 
 
БНСУ-ын Өмнөд Чүнчон аймаг “Тэмүүжин-Өрлөг” сургуультай жил бүр өсвөрийн сурагчид хоорондын харилцан солилцоог хийж байхаар тохиролцсон бөгөөд Чонан хотын "Тэжусан" өсвөр үе, залуучуудын соёлын төвийн багш, сурагчид 9 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд тав хоногийн хугацаанд “Тэмүүжин-Өрлөг” сургуульд зочлон, Монголын түүх, соёлтой танилцсан болно.