images

ГЁНГИ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНААС ГАЛЫН БОЛОН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХАНДИВЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ.

Үйл явдлын мэдээ

2023-10-27

410

Энэ сарын 26-ны өдөр Гёнги аймгийн Усан хотноо Гёнги аймгийн Онцгой байдлын албанаас Монгол, Киргизстан, Перу, Филиппин, Камбожи зэрэг таван улсад галын болон түргэн тусламжийн машин хандивлах арга хэмжээ болов.
 
Уг арга хэмжээнд Гёнги аймгийн онцгой байдлын албаны дарга болон таван улсын ДТГ-ын тэргүүн, тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, холбогдох албан хаагчид оролцов.
 
 
Арга хэмжээг нээж тус аймгийн Онцгой байдлын албаны дарга Жу Сон Ху баярын мэндчилгээ дэвшүүлсэн бол ДТГ-ын тэргүүнүүд талархсан сэтгэгдлээ илэрхийлж үг хэлэв.
Уг арга хэмжээнд Элчин сайдын яамны Түр хамаарагч Ж.Оюунбаатар оролцож Монгол Улсад нэн хэрэгцээтэй түргэн тусламжийн машин хандивлаж буй Гёнги аймгийн Онцгой байдлын албанд Монгол Улсын нэрийн өмнөөс талархал илэрхийлж түлхүүрийг гардан авав.
 
 
Арга хэмжээний үеэр Гёнги аймгийн Онцгой байдлын албаны дарга Жу Сон Ху Баянзүрх дүүргийн Онцгой байдлын албаны 15 албан хаагч тус аймгийн Онцгой байдлын албаны урилгаар сургалтад хамрагдан, уг арга хэмжээнд оролцож буйг дурдав. Элчин сайдын яамны Түр хамаарагч Ж.Оюунбаатар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын албаны 15 албан хаагчийн сургалтад нь амжилт хүсэв.
 
 
Мөн иргэдийн аюулгүй байдлын туршлага судлах төвд зочилж гамшгийн үед иргэдийн оролцоо болон онцгой байдлын албан хаагчид хэрхэн ажилладаг тухай, онцгой байдлын алба үүсэж хөгжсөн тухай түүхийн үзэсгэлэн үзэв.