images

"ОЛОН УЛСЫН ХООЛНЫ СОЁЛ, АХУЙ" ОЛОН УЛСЫН НААДАМД ОРОЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2023-10-09

337

БНСУ-ын Соёлын нийгэмлэгээс санаачлан зохион байгуулсан “Олон улсын хоолны соёл, ахуй” олон улсын наадам энэ сарын 5-8-ны өдрүүдэд БНСУ-ын Ёсү хотноо болов.
 
Наадамд БНСУ-д суугаа 22 орны Элчин сайдын яам, Олон улсын болон дотоодын 60 гаруй байгууллага оролцов.
 
Арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам монгол ахуй, уламжлалт хоол, идээний соёлоо сурталчлан таниулах зорилгоор оролцож монгол гэр, гал тогоо, тулга, домбо, араг, савар зэрэг нүүдэлчин ахуйн эд хэрэглэлийг танилцуулж, монгол хүнсний бүтээгдэхүүний амталгааг зохион байгуулав.
 
 
 
Арга хэмжээний өдрүүдэд Элчин сайдын яамны асарт 1000 гаруй хүн зочилж, монгол ахуй, зан заншил, уламжлал соёлтой танилцаж, монгол хүнсний бүтээгдэхүүний дээжээс амтлав.