images

"МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН БА ДЭЛХИЙН ТҮҮХ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ.

Үйл явдлын мэдээ

2023-09-26

385

БНСУ-ын Зүүн хойд Азийн түүхийн сангаас зохион байгуулсан “Монголын Эзэнт гүрэн ба дэлхийн түүх” Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээний хурал энэ сарын 25-ны өдөр болов.
 
Хурлын нээлтэд Түр хамаарагч Ж.Оюунбаатар, Зүүн хойд Азийн түүхийн сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга И Енхо, Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, БНСУ-ын Үндэсний түүхийн хүрээлэнгийн захирал Ким Ингел нар баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.
 
 
Эрдэм шинжилгээний хуралд БНСУ-ын Сөүлийн их сургуулийн хүндэт профессор Ким Ходон, Ихва их сургуулийн доктор Михайл Биран, Монгол Улсын Чингис хаан музейн захирал С.Чулуун, ШУА-ийн Архелогийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн нар үндсэн илтгэл тавив. Монголын эзэнт гүрний түүхийг бичих суурь ба ойлголт, Чингис хаан ба Монголын эзэнт гүрний өв гэсэн 2 салбар хуралдаан болж 7 илтгэл тавьж, нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулав.