images

БНСУ ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛИЙН “2023 СӨҮЛ-МОНГОЛ НААДАМ” АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ.

Үйл явдлын мэдээ

2023-09-04

561

Энэ сарын 3-ны өдөр БНСУ дахь Монгол сургууль “2023 Сөүл-Монгол наадам” арга хэмжээ Сөүл хотын Гванжин дүүрэгт зохион байгуулагдав.
 
Монгол сургуульд 350 гаруй монгол сурагч боловсрол эзэмшиж байгаа бөгөөд Монгол наадмын арга хэмжээг тус сургууль, сургуулийн дэргэдэх Улаанбаатар соёлын төв байгуулагдсан цагаас эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай.
 
Наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Түр хамаарагч, элчин зөвлөх Ж.Оюунбаатар, Монгол сургуулийг үүсгэн байгуулагч Юү Хэ Гын нарын хүндэт зочид оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв.
 
 
 
 
 
23 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадамд сурагчид, тэдгээрийн гэр бүл, солонгос иргэд, БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэд олноороо ирж үзэж сонирхов.
 
Наадмын үеэр монгол гэр, соёл, монгол хувцас танилцуулж, бөхийн барилдаан, нум сумын харваа, шагайн наадгай, гар барилдаан, монгол дуу хэн сайн дуулах вэ? зэрэг тэмцээн уралдаан болов.
 
Мөн алдарт эхийн одонт арван нэгэн ээж эх үрийн элбэрэл хайрыг дүрслэн харуулсан зохиомжийг үзүүлсэн бол Монгол сургуулийн сурагчид урлагийн тоглолт сонирхуулав.