images

300 ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛОВ.

Үйл явдлын мэдээ

2023-07-25

257

Энэ сарын 25-ны өдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Зөвлөх, Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн БНСУ-ын “Милал зүрх сан”-гийн тусламжаар 300 дахь монгол хүүхдийн зүрхний хагалгааг амжилттай хийснийг тохиолдуулан тус сангийн Тэргүүн И Жон Жэ, “Гачонкиль сан”-гийн Тэргүүн И Гил Е, Гачоны их сургуулийн Киль эмнэлгийн дарга Ким Ү Гён нарт тус тус талархал илэрхийлж, Монгол Улстай хамтран хэрэгжүүлж буй төсөл, эрүүл мэндийн салбар дахь цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.
 
 
“Милал зүрх сан” нь 1987 онд байгуулагдсан бөгөөд Монгол, Хятад, Филиппин, Вьетнам, Энэтхэг, Камбож, Киргиз, Шри Ланка, Узбекистан, Танзани зэрэг 24 улсын нийт 4400 орчим хүүхэд, багачуудыг зүрхний хагалгаанд ороход дэмжлэг, туслалцаа үзүүлсэн байна.
 
Тус сангийн шугамаар 2004 онд анхны монгол хүүхэд зүрхний хагалгаанд орж, эмчлүүлсэн бол өдгөө 300-д хүрч энэхүү сайн үйлсийн аян амжилттай хэрэгжиж байна.