images

БНСУ-ын аялал жуулчлалын тусгай бүс Чэжүд ажиллаж амьдарч буй Монгол иргэддээ үйлчилгээ үзүүлэв.

Үйл явдлын мэдээ

2023-05-06

318

ЭСЯ-ны Консулын хэлтэс 05 дугаар сарын 06-ны өдрийн Бямба гарагт БНСУ-ын аялал жуулчлалын тусгай бүс Чэжүд ажиллаж тус бүс нутагт ажиллаж амьдарч буй Монгол иргэддээ үйлчилгээ үзүүлэв.

Алслагдмал бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор ЭСЯ-аас жил бүр нүүдлийн консулын үйлчилгээг зохион байгуулж консулын бүх төрлийн үйлчилчилгээг үзүүлдэг болно. ЭСЯ-ны Консулын хэлтэс төрсний бүртгэл, иргэний шинэчилсэн бүртгэл, гэрлэлт бүртгэл, гадаад паспортын захиалга, буцах үнэмлэх, итгэмжлэл, нотариатын гэрчлэл, бүх төрлийн лавлагаа олгох зэрэг 8 төрлийн 64 үйлчилгээ үзүүлэв.

Арга хэмжээний үеэр e-mongolia болон цахим нотариатын consul.notary.mn цахим үйлчилгээний порталд хэрхэн бүртгүүлэх ямар төрлийн үйлчилгээ авч болох талаар иргэдэд танилцуулж зөвлөгөө өгөв.

Энэ өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн 2 хосдоо эрүүл энх, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. 

Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд нүүдлийн консулын үйлчилгээг үзүүлэхэд туслалцаа үзүүлсэн G-money trans мөнгөн гуйвуулга ХХК-ийн ажилтан С.Мөнхзул-д ЭСЯ-ны нэрийн өмнөөс болон Чэжүд оршин суугаа нийт иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Арга хэмжээнд ЭСЯ-ны хамт Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн банк, Мон-Скай ХХК, GME ХХК, G-money trans ХХК, Samsung эрүүл мэндийн даатгалын төлөөлөгч зэрэг 7 байгууллага хамтран оролцож 17 төрлийн үйлчилгээг танилцуулж давхардсан тоогоор 220 иргэнд тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүлж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.