images

ДАНГҮГ ИХ СУРГУУЛИЙН МОНГОЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГЭЭС “МОНГОЛ-СОЛОНГОС ИХ ТОЛЬ”-ИЙГ ЭРХЛЭН ГАРГАВ.

Үйл явдлын мэдээ

2023-04-13

337

БНСУ-ын Дангүг их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгээс хамгийн олон үгийн сан бүхий хоёр боть “Монгол-Солонгос их толь”-ийг эрхлэн гаргажээ. 
 
Уг толь бичиг 85 мянга гаруй толгой үгстэйгээс гадна Чингис хааны үеэс өнөөг хүртэл хэрэглэгдэж ирсэн хэлц үг, зүйр цэцэн үг, оньсого болон хуучин үгсийг багтааснаараа онцлог юм. Монгол хэл, түүх соёлыг сонирхон судлаж буй эрдэмтэд судлаачдад төдийгүй солонгос хэлийг сурч буй олон хүмүүсийн ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна. 
 
Арав гаруй жилийн хугацаанд энэхүү толь бичгийг бүтээх нөр их ажилд гар бие оролцсон эрдэмтэн багш нарт баяр хүргэе.