images

ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС БНСУ-ЫН ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ИМ БЁН ЖИН-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

Үйл явдлын мэдээ

2023-04-10

371

Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос БНСУ-ын Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин-г хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны түүх, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар танилцуулж, тус холбооны үйл ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс цаашид анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.
 
Элчин сайд Э.Сарантогос орон нутаг хоорондын олон талт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гаргаж буй Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлж, идэвхтэй хамтарч ажиллахаар боллоо.