images

“ЭХ ХЭЛНИЙ-ЭРДМИЙН БАЯР” БОЛОВ.

Үйл явдлын мэдээ

2023-03-06

378

Энэ сарын 4-ний өдөр БНСУ дахь “Монгол-Солонгос хэл бичиг, соёлын төв”-ийн Илсан дахь салбарын сурагчдын үсэглэлийн баярын арга хэмжээг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-нд болов. 

✅ “Монгол-Солонгос хэл бичиг, соёлын төв” нь хилийн чанадад өсөн торниж буй Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад эх хэл, түүх соёл, уламжлалыг сурган өвлүүлэх, хилийн чанадад эх хэл соёлоо сурталчлах зорилгоор анх 2017 онд байгуулагдаж, энэ цагаас хойш 300 орчим хүүхэд суралцан төгсөөд байна. 

✅ Арга хэмжээний үеэр сурагч хүүхдүүд 2 сарын хугацаанд цагаан толгойн 35 үсгээ уншиж бичихээс гадна төрийн дуулал, шүлэг зэрэг сурсан мэдсэн зүйлсээрээ багш, эцэг эхчүүддээ бэлэг барив. 

✅ Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлээ амжилттай сурч, эрдмийн баяраа тэмдэглэсэн бяцхан дүү нартаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе! 

✅ Хоёргүй сэтгэл, уйгагүй хөдөлмөрөөрөө мэдлэг оюунаа хүүхэд багачууддаа зориулж буй багш нар болон энэхүү хэл бичиг, соёлын төвд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.