ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ

2025-02-03


ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ

 

         Монгол улсын 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний үнэмлэх авах, 25, 45 нас хүрсэн иргэн биеийн давцахгүй өгөгдөл /гар хурууны хээ уншуулж/-ийн бүртгэлд өөрийн биеэр бүртгүүлнэ.

1. Монгол улсын иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлнэ.

  • Төрсний гэрчилгээ
  • Эцэг, эх, эсхүл харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх
  • Тэмдэгтийн хураамж 25 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон

2. Монгол улсын иргэн 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлнэ.

  • Иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт
  • Тэмдэгтийн хураамж 25 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон

 

Анхааруулах зүйл:

  • Иргэний үнэмлэхийг анх удаа болон 25, 45 насандаа шинэчилж авахад нийслэлд ажлын 5, суманд ажлын 10, Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс 45 өдрийн дотор олгоно.
  • Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэний үнэмлэх авах иргэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нийслэл, сумдаас өөрийн иргэний үнэмлэхийг хэвлүүлэн авах боломжтой.