ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ
2026-04-07
Монгол улсын 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний үнэмлэх авах, 25, 45 нас хүрсэн иргэн биеийн давцахгүй өгөгдөл /гар хурууны хээ уншуулж/-ийн бүртгэлд өөрийн биеэр бүртгүүлнэ.
1. Монгол улсын иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлнэ.
-Төрсний гэрчилгээ
-Эцэг, эх, эсхүл харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх
-Тэмдэгтийн хураамж 25 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
2. Монгол улсын иргэн 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлнэ.
-Иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт
-Тэмдэгтийн хураамж 25 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
Анхааруулах зүйл:
-Иргэний үнэмлэхийг анх удаа болон 25, 45 насандаа шинэчилж авахад нийслэлд ажлын 5, суманд ажлын 10, Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс 45 өдрийн дотор олгоно.
-Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэний үнэмлэх авах иргэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нийслэл, сумдаас өөрийн иргэний үнэмлэхийг хэвлүүлэн авах боломжтой.