images

БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ ЦАГДААГИЙН ГАЗАР БАЙГУУЛАГДСАНЫ ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-10-22

7

БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ ЦАГДААГИЙН ГАЗАР БАЙГУУЛАГДСАНЫ ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар байгуулагдсаны 81 жилийн ойд зориулсан арга хэмжээнд 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр оролцов.

Тус арга хэмжээний нээлтэд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён оролцож, мэндчилгээ дэвшүүлэхдээ тус улсын хууль сахиулах байгууллагын шинэчлэл, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зорилтын талаар онцлон тэмдэглэв.

Арга хэмжээний үеэр Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Үндэсний цагдаагийн газрын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ким Дон Гөнтэй уулзаж, хоёр улсын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.