ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИРГЭД СОЛИЛЦООНЫ АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд иргэд солилцооны асуудлыг хөндөв
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Улсын Их хурлын гишүүн Х.Ганхуяг, Элчин сайд С.Сүхболд нар 2026 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Нам Ин Сун-тай уулзаж, эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалтыг татах, стратегийн ашигт малтмалыг боловсруулах үйлдвэр байгуулах, БНСУ-д оршин сууж буй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эрх, хууль ёсны ашгийг илүү үр дүнтэй хамгаалах, сайжруулах асуудлыг онцгойлон хөндөв.
Уулзалтад солонгосын талаас Үндэсний ассамблейн гишүүн, Боловсролын байнгын хорооны гишүүн Ким Жүн Хёг, Үндэсний ассамблейн гишүүн, Нийгмийн хамгааллын байнгын хорооны гишүүн Со Ён Сок нар байлцав.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Же Мён-ы Монгол Улсад хийсэн төрийн түүхэн айлчлалын үеэр тохиролцсон хоёр улсын харилцааны Алтан үеийг эхлүүлэх, гарын үсэг зурсан нийт 21 баримт бичгийн хэрэгжилтэд Парламентын зүгээс хамтран ажиллахаар тохиролцов.