ГОЯН ХОТОД НҮҮДЛИЙН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
ГОЯН ХОТОД НҮҮДЛИЙН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс БНСУ-ын Гоян хотод зохион байгуулагдах арга хэмжээний үеэр иргэд Та бүхэнд консулын үйлчилгээ үзүүлнэ.
Хугацаа: 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр (Бямба гараг)
Цаг: 11:00-16:00 цаг
Байршил: Гоян хот Догянгү Хангондэхаг-ро 76, Солонгосын нисэхийн их сургуулийн биеийн тамирын талбай
경기도 교양시 덕양구 항공대학로 76, 한국항공대학교 운동장
Лавлах утас: 010-5599-1319
Үйлчилгээ үзүүлэх байгууллагууд:
- ЭСЯ-ны Консулын хэлтэс
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
- Итгэмжлэл, нотариатын үйлчилгээ
- Иргэний шинэчилсэн бүртгэл /Иргэний цахим үнэмлэх захиалга, сунгалт/
- Гадаад паспортын захиалга
- Төрсний бүртгэл
- Гэрлэлтийн бүртгэл
- Монгол Улсын харьяатын асуудлаар зөвлөгөө
- Консулын үйлчилгээтэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгнө
Холбогдох утасны дугаар: 010-9595-3464,
ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ
- Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж,
- Цалин хөлсний маргаан
- Ажлын байр солих тухай мэдэгдэл
- Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад мэдээлэл, зөвлөгөө
- E-9 визний ангиллаас E-7, E-7-4 визний ангилал руу өөрчлөх нөхцөлийн талаар
Лавлах утасны дугаар: 02-2266-8228, 02-2278-8030
Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас http://seoul.embassy.mn/ нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.