images

ЧЭЖҮ ДЭХ МОНГОЛЧУУДЫН НААДАМ БОЛЛОО

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-07-20

97

🇲🇳ЧЭЖҮ ДЭХ МОНГОЛЧУУДЫН НААДАМ БОЛЛОО🇰🇷

🔸️Чэжү дэх Монголчуудын наадам 2026 оны 07 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

🔸️Баяр наадмын хүрээнд аймаг, сумын цолтой 64 бөхийн барилдаан, сурын болон шагайн харваа, урлагийн тоглолт, морин циркийн үзүүлбэр зэрэг үндэсний өв, соёлыг сурталчилсан олон арга хэмжээ болов. Түүнчлэн зарим байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа танилцууллаа.

🔸️Арга хэмжээнд ЭСЯ-ыг төлөөлж, Элчин зөвлөх Б.Гэрэлцэцэг Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

🔸️ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол наадам”-ыг энэ жил БНСУ-ын Сөүл, Чонан, Өжинбү, Тэжон, Чэжү хотноо өргөн дэлгэр зохион байгуулж, үндэсний уламжлал, өв соёлоо суугаа орондоо сурталчлан таниулахад оролцсон нийт зохион байгуулагчид, дэмжигчид, иргэддээ баярлалаа.