СӨҮЛ ХОТЫН МОНГОЛЧУУДЫН НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
СӨҮЛ ХОТЫН МОНГОЛЧУУДЫН НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Сөүл хотын Монголчуудын наадам 2026 оны 07 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Наадмын хүрээнд урлагийн тоглолт аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан, шагайн харваа, сур харваа зэрэг монголын уламжлалт өв соёлыг сурталчилсан арга хэмжээ болов. Түүнчлэн монгол үндэсний хоол, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулагдаж, ивээн тэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцууллаа.
Наадмын арга хэмжээнд ЭСЯ-ны төлөөлөл оролцож, Элчин зөвлөх Б.Гэрэлцэцэг наадамчин олонд Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.