БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН, ГЭРГИЙ КИМ ХЕ ГЁН НАР ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОО

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд хүндэт зочноор оролцлоо.
Ийнхүү Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон нь Монголын төрт ёс, түүх, өв соёлтой танилцахын зэрэгцээ хоёр орны найрсаг харилцаа, иргэд хоорондын нөхөрлөлийг улам бэхжүүлэхийг бэлгэдсэн чухал ач холбогдолтой үйл явдал болов.