МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁНД БАРААЛХАВ
Монгол Улсын Их хурлын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнд бараалхав.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён -д бараалхлаа.
Тэрээр Бүгд Найрамдах Солонгос Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, дотны түншүүдийн нэг болохыг тэмдэглээд, хоёр улсын харилцаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан, улс төр, эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, соёл, боловсрол зэрэг олон салбарт тогтвортой хөгжиж байгааг онцоллоо.
Талууд энэхүү төрийн айлчлал нь Монгол-Солонгосын харилцааны шинэ үеийг эхлүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн зэрэгцээ бодит агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэв.