images

БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН, ГЭРГИЙ КИМ ХЕ ГЁН НАР И ТЭ ЖҮН ЭМЧИЙН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-07-10

79

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

🇲🇳🇰🇷Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар И Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочилж, түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

🔸️И Тэ Жүн эмч нь Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн, Богд хаан 1919 оны 7 дугаар сард түүнийг “Эрдэнийн Очир” төрийн дээд одонгоор шагнаж байжээ.

🔸️Тэрбээр мөн Солонгосын тусгаар тогтнолын хөдөлгөөнийг тууштай дэмжсэн эх орончийн хувьд эх орондоо өндрөөр үнэлэгддэг бөгөөд БНСУ-ын Засгийн газар 1990 онд И Тэ Жүн эмчийн байгуулсан гавьъяаг үнэлэн, “Үндэсний байгуулалтын гавьяаны одон “Эх орончийн зэрэг”-ийг нэхэн шагнасан байна.