ТЭРГҮҮН ХАТАГТАЙ Л.БОЛОРЦЭЦЭГ, ТЭРГҮҮН ХАТАГТАЙ КИМ ХЕ ГЁН НАР ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ЗОЧИЛЛОО
Тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Тэргүүн хатагтай Ким Хе Гён нар Чингис хаан Үндэсний музейд зочиллоо.
Монгол Улсын тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын тэргүүн хатагтай Ким Хе Гён нар 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Чингис хаан Үндэсний музейд зочиллоо.
Тэргүүн хатагтай нарыг Чингис хаан Үндэсний музейн захирал С. Чулуун угтан авч, Монголын төрт ёсны түүх, соёлын өвийн талаар танилцууллаа.
Чингис Их Хааны хүндэтгэлийн өргөө, Монголын эртний төрт улсын танхим, Их Монгол Улсын танхим, Монголын эзэнт улс ба хаант улсуудын танхим болон Монголын нэрт уран дархчуудын 205 шилмэл бүтээлээс бүрдсэн “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнг сонирхов.