images

ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ХАРИЛЦАН ЗӨВШӨӨРӨХ, ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ТӨВИЙН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛАХ ЗЭРЭГ БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-07-09

97

🇲🇳Жолооны үнэмлэх харилцан зөвшөөрөх, Хавдар судлалын Үндэсний хоёрдугаар төвийн ТЭЗҮ-ийг боловсруулах зэрэг баримт бичигт гарын үсэг зурлаа.🇰🇷

🔸️Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээний дараа Төрийн ордонд болсон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

🔸️Төрийн айлчлалын хүрээнд жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр, Хавдар судлалын Үндэсний хоёрдугаар төв байгуулах ТЭЗҮ боловсруулах, цахим хөгжил, мэргэжлийн боловсрол, чухал ашигт малтмал, хөдөө аж ахуй зэрэг салбарын 20 гаруй баримт бичигт байгуулав.