images

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТЭРГҮҮЛЭХ САЛБАРЫН НЭГ БОЛГОХЫГ ОНЦОЛЛОО

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-07-09

91

🇲🇳Эрүүл мэндийн салбарыг хоёр улсын харилцааны тэргүүлэх салбарын нэг болохыг онцоллоо.🇰🇷

🔸️Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён нар 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Солонгосын уламжлалт найрсаг харилцаа, Стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлж буй хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар өргөн хүрээнд санал солилцов.

🔸️Талууд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан “Стратегийн түншлэл”-ийн хамтын ажиллагааг эрүүл мэнд, боловсрол, хүнсний аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологи, чухал ашигт малтмал, соёл, урлаг, байгаль орчин зэрэг харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.

🔸️Түүнчлэн олон улс, бүс нутгийн түвшинд дэвшүүлсэн санал, санаачилгуудыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан сорилтыг даван туулахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулахаа нотлов.