images

АЛБАН ЁСООР УГТАХ ТӨРИЙН ЁСЛОЛ ЭХЭЛЛЭЭ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-07-09

88

Албан ёсоор угтах төрийн ёслол эхэллээ

🔸️Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа.

🔸️Угтах ёслол Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөснөөр эхэлж, хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Үүний дараа хоёр улсын Ерөнхийлөгчид Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч И Жэ Мён Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

🔸️Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчилэв.

🔸️Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч И Жэ Мён Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.